АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Жо Байдены засаг захиргааны үед Украинд үзүүлсэн цэргийн тусламжид зарцуулсан хөрөнгийг Европын орнуудаас буцаан авах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.
Тэрбээр Truth Social-д нийтэлсэн мэдэгдэлдээ Украин болон НАТО-д олон зуун тэрбум ам.долларын тусламжийг нөхөн төлбөргүйгээр олгосон хэмээн шүүмжилсэн байна.
Трамп “Европоос хүссэн бол тэд үүний төлбөрийг хийх байсан. Оройтсон ч гэсэн бид тэр мөнгийг буцаан авах болно” гэж мэдэгджээ.
Мөн Байдены засаг захиргаа Украинд АНУ-ын Ирантай холбоотой мөргөлдөөнд зарцуулснаас хэд дахин их хэмжээний зэвсэг, сум хэрэгсэл нийлүүлсэн бөгөөд эдгээрийг үнэ төлбөргүй өгсөн гэж Трамп онцолсон байна.







Гадаад




