Энэ удаагийн Apple Watch Series 12 болон Ultra 4 нь эрүүл мэндийн мэдрэгч болон хяналтын системээ сайжруулснаараа онцлог болж байна.
Хамгийн сонирхолтой нь дуут тэмдэглэлийг богино бичвэрт хөрвүүлж, гол агуулгыг нь товчлон харуулах AI функц нэмэгджээ. Мөн Series 12 дээр керамик гадаргуутай загварыг эргүүлэн авчирсан нь гадаад үзэмжид ач холбогдол өгдөг хүмүүст таатай мэдээ болжээ.
Шинэ зүйлс нэмэгдэж, илүү сайжирсан ч худалдаанд гарах үнэ бараг өөрчлөгдсөнгүй. Series 12 нь $399, Ultra 4 нь $799 ам.доллараас эхэлж байгаа нь Apple хэрэглэгчдэд илүү их үнэ цэнийг санал болгох өрсөлдөөний стратеги барьж буйг харуулж байна.
S11 чип дээр суурилсан эдгээр технологийн дэвшил нь Apple Watch-ийг зүгээр нэг ухаалаг цаг биш, AI ба эрүүл мэндийн (Health Tech) цогц платформ болгон өөрчилжээ.

 (convert)




Гадаад




