Дэлхийн хамгийн өндөр цалинтай улс төрчдийн нэг болох Сингапурын Ерөнхий сайд Лоуренс Вонгийн жилийн цалин ойролцоогоор 64 хувиар нэмэгдэж, 1.7 сая ам.доллароос 2.8 сая ам.долларт хүрэхээр болжээ.
Тэрбээр есдүгээр сарын 8-нд парламентад үг хэлэхдээ төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг хянасан бие даасан комисс нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрснийг мэдэгдсэн.
Шинэ зохицуулалтаар сайд нарын жилийн цалин өмнөх 1.1 сая сингапур доллароос 2.2 сая сингапур долларт хүрэхээр байна.
Лоуренс Вонг Ерөнхий сайдын албан тушаалдаа хэвээр байвал дараагийн таван жилийн хугацаанд цалингийн нэмэгдлээс олох бүх орлогоо хандивлана гэж амлажээ.
“Political Salaries” байгууллагын мэдээлснээр, Лоуренс Вонг 2026 онд дэлхийн хамгийн өндөр цалинтай улс төрчөөр нэрлэгдэж байгаа бол түүний араас Хонконгийн тэргүүн Жон Ли, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар бичигдэж байна.







Гадаад




