Dark Light
Гадаад | 2026-09-11

245 САЯ ДОЛЛАРЫН ҮНЭ БҮХИЙ БИТКОИН ХАКЕРДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Сингапурын иргэн, 22 настай Мелоун Лам 245 сая ам.долларын үнэ бүхий 4100 биткойн хулгайлсан хэрэгт буруутайгаа хүлээн зөвшөөрчээ. Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, энэ нь АНУ-ын түүхэнд хувь хүнээс криптовалют хулгайлсан хамгийн том хэргүүдийн нэг бөгөөд Ламд 20 хүртэл жилийн хорих ял оноож магадгүй байна.

Лам 2023 онд жуулчны визээр АНУ-д очиж, визний хугацаа дууссан ч тус улсад үлджээ. Тэрбээр сошиал сүлжээ болон онлайн тоглоомоор дамжуулан бусад залуу хакеруудтай танилцаж, олон улсын бүлэг байгуулсан байна.

2024 оны наймдугаар сард тус бүлэг Вашингтонд амьдардаг томоохон хөрөнгө оруулагчийг онилж, өөрсдийгөө Google-ийн аюулгүй байдлын алба болон Gemini крипто биржийн ажилтан хэмээн танилцуулжээ. Улмаар хохирогчоор AnyDesk алсын хандалтын программыг суулгуулж, компьютерт нь нэвтэрсний дараа данснаас нь 4100 орчим биткойн шилжүүлэн авсан байна.

Хулгайлсан хөрөнгөө тэд тансаг хэрэглээнд зарцуулж, нэг шөнийн дотор шөнийн клубт 500 мянган ам.доллар хүртэл үрэх, 30 гаруй автомашин, 2 сая ам.долларын үнэтэй цаг, Hermès Birkin цүнх болон брэндийн хувцас худалдан авсан гэж мөрдөн шалгагчид мэдээлжээ. Мөн Лос-Анжелес, Майамид тансаг зэрэглэлийн байр түрээслэн, хувийн онгоцоор зорчиж, бие хамгаалагч хөлсөлдөг байсан аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19