Диана гүнжийн алдарт “өшөө авсан даашинз” арванхоёрдугаар сард Нью-Йоркт болох Sotheby’s дуудлага худалдаанд тавигдахаар болжээ.
Британийн дизайнерын урласан, зүрхэн хэлбэрийн энгэртэй уг даашинзыг 110-220 мянган фунт стерлингийн үнэд хүрнэ гэж урьдчилан үнэлсэн байна.
Даашинзтай хамт Диана гүнж болон дизайнерын гарын үсэгтэй, дугаарласан каталогийн хувь ч худалдаанд гарах аж. Борлуулалтын орлогын тодорхой хэсгийг Эдинбургийн Хааны эмнэлгийг дэмждэг “NHS Lothian Charity” байгууллагад хандивлана.
Уг даашинз 1994 онд тухайн үеийн хунтайж Чарльз Камиллатай харилцаатай байснаа хүлээн зөвшөөрсний дараахан Диана гүнж олон нийтийн арга хэмжээнд өмсөж гарснаар дэлхий даяар алдаршсан юм. Түүнээс хойш хэвлэлүүд уг хувцсыг “өшөө авсан даашинз” хэмээн нэрлэх болжээ.







Гадаад




