Казахстан улсыг "Евровидение" дууны тэмцээнд оролцуулахаас татгалзжээ
Европын өргөн нэвтрүүлгийн холбоо (EBU) Казахстаны “Хабар” медиа холдингийг ирэх жил зохион байгуулагдах "Евровидение" дууны тэмцээнд оролцуулах боломжгүй гэж мэдэгдсэнийг Politico агентлаг уламжиллаа.
Гишүүнчлэлийн шалгуур хангаагүй гэв
Европын өргөн нэвтрүүлгийн холбооноос тайлбарласнаар, Казахстаны улсын үйлдвэрийн тус телевиз нь тус холбооны үндсэн гишүүнээр элсэх шалгуурыг хангаж чадаагүй байна. Тодруулбал:
- Казахстан улс нь Европын өргөн нэвтрүүлгийн бүсээс гадна оршдог.
- Европын Зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаггүй.
- Тус зөвлөлд ажиглагчийн статусгүй байна.
"Эдгээр шалтгааны улмаас 'Хабар' агентлаг нь одоогоор EBU-ийн бүрэн эрхт гишүүн болох эрхгүй" гэж тус холбооны албан ёсны мэдэгдэлд дурджээ.
Канадад зөвшөөрсөн дүрэм Казахстанд үйлчилсэнгүй
EBU саяхан өөрийн дүрмээ зөөлрүүлж, Европын бус зарим орны телевизүүдийг эгнээндээ нэгдэхийг зөвшөөрсөн боловч ийм татгалзсан хариу өгсөн байна. Жишээлбэл, энэхүү шинэчилсэн дүрмийн дагуу Канад улс нь Европын Зөвлөлд ажиглагч орны статустай учраас 2027 оны "Евровидение" тэмцээнд анх удаа дебют хийх эрхийг авч чаджээ.
Уг шийдвэрийг гаргасан хэдий ч EBU-ийн зүгээс “Хабар” телевизтэй олон жилийн турш амжилттай хамтран ажиллаж ирснээ өндрөөр үнэлдэг болохоо илэрхийлсэн байна. Тус телевиз нь 2018-2022 оны хооронд "Хүүхдийн Евровидение" (Junior Eurovision) тэмцээнд өөрийн улсын төлөөллийг таван удаа амжилттай оролцуулж байсан туршлагатай юм.
ТАТАР МАЙДАР







Гадаад




