Dark Light
Гадаад | 2026-09-14

ХЯТАДЫН С919 ХӨЛӨГ МОНГОЛД ГАЗАРДСАН НЬ PR ШОУ ЮУ?

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Хятадын дотооддоо үйлдвэрлэсэн «C919» зорчигч тээврийн нисэх онгоц Бээжингээс Улаанбаатар чиглэлд анхны олон улсын нислэгээ үйлдлээ. Хятадын эрх баригчид үүнийг нисэхийн салбарынхаа том амжилт хэмээн тэмдэглэж байгаа ч Тайландын «Chiang Rai Times» мэдээллийн агентлаг салбарын шинжээчдийн дүгнэлтээс эш татан, үүнийг ердөө «PR-ын ажиллагаа» хэмээн онцолжээ.
 
Улаанбаатар чиглэлийн CA723 нислэг хоёр цаг орчим үргэлжилсэн бөгөөд онгоц хоноглолгүй, ирсэн өдрөө шууд буцсан байна. «Chiang Rai Times» сонинд бичсэнээр, Хятадын онгоц үйлдвэрлэгч «COMAC» компанид олон улсын засвар үйлчилгээний сүлжээ байхгүй тул гэнэтийн асуудлаас сэргийлж, ирсэн өдөрт нь буцаах тактик хэрэвэлсэн бөгөөд тус нислэг нь байнгын хуваарьт бус, зөвхөн туршилтын журмаар зохион байгуулагдаж байгаа аж.
 
Тайландын хэвлэлд онцолсон гол баримтууд:
  • Монголыг сонгосон шалтгаан: Хятад, Монгол хоёр улс агаарын хөлгийн аюулгүй байдлыг харилцан хүлээн зөвшөөрөх хоёр талт хэлэлцээртэй. C919 хөлөг нь дэлхийн стандартын гол шалгуур болох АНУ-ын (FAA) болон Европын (EASA) холбооны аюулгүй байдлын гэрчилгээг аваагүй тул барууны орнууд руу нисэх эрхгүй бөгөөд зөвхөн БНХАУ-ын дотоод стандартыг зөвшөөрдөг Монгол шиг найрсаг хөрш орноо анхны цэгээр сонгосон байна.
  • Үйлдвэрлэлийн саатал: Энэхүү нислэгээрээ Хятадын тал үйлдвэрлэлийн ноцтой саатлаа нуун дарагдуулахыг оролдсон гэж шинжээчид үзэж байна. Хэдийгээр тус онгоцыг Хятадынх гэж сурталчилж байгаа ч хөдөлгүүр болон цахим эд ангиудыг барууны орнуудаас авдаг тул нийлүүлэлтийн тасалдлаас үүдэж үйлдвэрлэл нь зогсонги байдалд оржээ. Албан бус мэдээгээр тус компани эхний 8 сард ердөө 10 ширхэг онгоц хүлээлгэж өгсөн бөгөөд зарим сард нэг ч онгоц угсарч чадаагүй байна.
Хятадын агаарын тээврийн салбар дэлхийн зах зээлд өрсөлдөхийн тулд богино хугацааны шоу нислэг хийхээс илүүтэй үйлдвэрлэлийн хурдаа тогтворжуулж, барууны орнуудын аюулгүй байдлын гэрчилгээг авах шаардлагатай байгааг «Chiang Rai Times»-ийн тоймч сануулжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19