Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Оросын тал Украины эрчим хүчний объектуудад цохилт өгөхөө бодитоор зогсоох баталгаа гаргаж чадвал Киев ч Оросын эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхөөс татгалзана гэж мэдэгджээ.
Тэрбээр X хуудсандаа Украин түнш орнуудаасаа, тэр дундаа АНУ-аас, Орос болон Украины хооронд хүнс, эрчим хүч зэрэг чухал дэд бүтцэд цохилт өгөхгүй байх тохиролцоог баталгаажуулахыг хүссэн гэжээ.
Зеленскийн хэлснээр, ийм тохиролцоо нь дайныг зогсоох зам дахь эхний бодит алхам болж болох ч Орос уг амлалтаа үнэхээр биелүүлэх эсэхэд Киев эргэлзэж байгаа аж.
Тэрбээр “Түншүүдээсээ тодорхой байр суурь, бодит баталгаа хүлээж байна” гэж онцолсон байна.






Гадаад




