Dark Light
Гадаад | 2026-09-15

ОХУ-Д "БЭЙЖ ЭЭЖҮҮД"-ИЙН БАЛГААР 1-Р АНГИЙНХАН БИЕ ДААХ ЧАДВАРАА АЛДАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
ОХУ-д хэт бөөцийлөх хүмүүжлийн улмаас нэгдүгээр ангийнхан бие даах чадваргүй болж байгаад багш нар түгшиж байна
 
Орчин үеийн эцэг эхчүүдийн дунд дэлгэрсэн хүүхдээ хэт бөөцийлөх хандлага болон сошиал медиагийн төгс харагдах гэсэн трэндүүд нь нэгдүгээр ангийн сурагчдын дунд ахуйн чадваргүй байдал үүсэх гол шалтгаан болж байгаад сурган хүмүүжүүлэгчид болон сэтгэл зүйчид түгшүүр зарлав. Сүүлийн үеийн ажиглалтаар долоон настай хүүхдүүд сургуульд орохдоо хувцасаа өөрөө өмсөх, гутлын үдээсээ үдэх, цаашлаад бие засах гэх мэт наад захын ахуйн үйлдлүүдийг бие даан хийж чадахгүй байна.
 
Сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар энэхүү асуудал нь цахим орчинд хүчээ аваад буй "бэйж ээжүүд" буюу "beige moms" хэмээх блогеруудын трэндтэй шууд холбоотой юм. Анхандаа энэ нь хүүхдийн өрөөг уусгалтай, зөөлөн пастель өнгөөр тохижуулж, байгалийн модон тоглоом худалдан авч, хүүхдээ зөвхөн нэг өнгийн, завсрын уусгалттай хувцасаар гоёдог гоо зүйн соёл байв. Тэгвэл өнөөдөр цахим орчны энэхүү төгс цэгцтэй, гоёмсог амьдралын хэв маягийг бодит амьдрал дээр хадгалах гэсэн тэмүүлэл нь хүүхдийг бие даан суралцах боломжийг хязгаарлах болжээ. Эцэг эхчүүд гэр орныхоо цэвэр цэгцтэй байдлыг алдагдуулахгүй байх, эсвэл цаг хугацаа хэмнэх үүднээс хүүхдийн өмнөөс бүхнийг хийж өгөх нь тэднийг идэвхгүй, бусдаас хамааралтай нэгэн болгон хувиргадаг байна. Энэхүү хэт хамгаалсан хүмүүжлийн арга барил нь хүүхдийг амьдралын анхны бэрхшээлүүдтэй нүүр тулах үед сэтгэл зүйн гүн хямралд оруулж байгааг мэргэжилтнүүд онцоллоо.
 
Сургуулийн орчин нэгдүгээр ангийн сурагчаас өөрийн хичээлийн хэрэгслийг цэгцлэх, хувцас болон биеийн тамирын хэрэглэлээ бие даан солих, хоолны танхимд халбага сэрээ зөв ашиглах зэрэг суурь чадваруудыг шаарддаг. Гэвч бодит байдал дээр багш нар хичээл заахаас илүү сурагчдын хувийн ариун цэвэр, хувцаслалтад анхаарал хандуулахаас өөр аргагүйд хүрэх болжээ.
 
Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд эцэг эхчүүд хүүхэддээ алдаа гаргаж, түүнээсээ суралцах боломжийг олгох хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байгаа юм. Хүүхдийн хувцас, гутлыг сонгохдоо үдээс, хэцүү товчтойг биш, хэрэглэхэд хялбар цахилгаан болон наалттайг сонгох нь зүйтэй. Мөн гэр бүлийн орчинд цэцэг услах, өөрийн тоглоомыг хураах зэрэг жижиг үүрэг хариуцлагуудыг хүүхдэд тогтмол хүлээлгэснээр тэднийг сургуулийн орчинд бэлтгэж, бие даах чадварыг нь суулгах боломжтой гэлээ.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19