Dark Light
Гадаад | 2026-09-15

VOLKSWAGEN ХАМГИЙН ХЭМНЭЛТТЭЙ МАШИНЫ САНААГАА ТАНИЛЦУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Volkswagen компани Mission Efficiency нэртэй шинэ цахилгаан автомашины анхны санаагаа танилцуулжээ. Тус загвар нь дэлхийн хамгийн хэмнэлттэй цахилгаан автомашинуудын нэг болох боломжтой гэж компани мэдэгдсэн байна.

Энэхүү загвар нь Германы Вольфсбург хотоос Австрийн Вена хүртэл 1278 км замд туршихад замын турш нэг удаа цэнэглэж, барианд хүрэхэд 168 км явах цэнэг үлджээ. Эрчим хүчний хэрэглээ нь 100 миль тутамд 7.51 кВт.цаг байсан байна.

Mission Efficiency нь ID. Polo загварын мотор, батарейг ашигласан бөгөөд 54.9 кВт.цаг батарейгаар 640 км-ээс илүү зам туулах боломжтой гэж тооцоолжээ.

Өндөр үр ашигт хүрэхийн тулд агаарын эсэргүүцлийг эрс бууруулсан аэродинамик хийц ашигласан байна. Мөн дээвэр, тээшний хэсэгт суурилуулсан нарны хавтан хамгийн тохиромжтой нөхцөлд нэмэлт 30 орчим км явах эрчим хүч өгөх боломжтой аж.

Volkswagen уг загварыг цувралаар үйлдвэрлэх эсэхээ одоогоор батлаагүй байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19