Dark Light
Гадаад | 2026-09-18

100 ГАРУЙ ЖИЛИЙН ДАРАА ШИНЭ МУУРЫН ЗҮЙЛ ИЛРҮҮЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Боливид 100 гаруй жилийн хугацаанд анх удаа муурын шинэ зүйл илрүүлсэн талаар “National Geographic” мэдээлжээ.

Шинээр илрүүлсэн зүйлийг Leopardus tilcayo гэж нэрлэсэн бөгөөд анх олдсон бодгаль нь толгойноос сүүл хүртлээ ойролцоогоор 45 см урт, 1.4 кг жинтэй байжээ.

Уг муурыг 2015 онд нутгийн нэгэн иргэн ойн ойролцоох замаас олж, гэрийн муур гэж андуурч авч явсан байна. Харин жилийн дараа ер бусын төрхтэй болохыг нь анзаарч, дархан цаазат газрын байгууллагад хүлээлгэн өгчээ.

Амьтан жижиг нүүртэй, богино дугуй чихтэй, урт сахалтай бөгөөд биеийнх нь толбо ирвэсийнхтэй төстэй байжээ. Судлаачид эхэндээ үүнийг Leopardus tigrinus зүйлд хамааруулж байсан ч 10 жилийн дараа хийсэн генетикийн шинжилгээгээр огт шинэ зүйл болохыг тогтоосон байна.

Шинэ зүйл Боливийн Юнгас бүс, Андын нурууны зүүн бэл дэх ойд амьдардаг бөгөөд нутгийнхан уг муурыг “tilcayo” гэж нэрлэдэг аж. Тиймээс судлаачид Leopardus tilcayo гэсэн нэршил дээр санал нэгджээ.

Одоогоор уг муурын хооллолт, ан хийх арга, үржил болон өдөр тутмын амьдралын хэв маягийн талаар мэдээлэл маш хомс байна.

Судлаачдын тэмдэглэснээр, муурын шинэ зүйл хамгийн сүүлд 1923 онд бүртгэгдэж байжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19