Pew Research Center-ийн шинэ судалгаагаар дэлхийн олон орны иргэд хиймэл оюун ухаан шинэ ажлын байр бий болгохоосоо илүүтэй одоо байгаа ажлын байрыг цөөрүүлнэ гэж үзэж байна.
37 орны 42,151 хүнийг хамруулсан судалгаанд 34 улсын оролцогчдын дийлэнх нь AI хөдөлмөрийн зах зээлд сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн хүлээлттэй байжээ. Энэ төрлийн болгоомжлол Австрали, Өмнөд Солонгос, АНУ зэрэг өндөр орлоготой орнуудад илүү хүчтэй ажиглагдсан байна.
Хиймэл оюун ухаан компаниудын бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой ч ажлын байр, цалин, хөдөлмөрийн бүтэц болон орлогын тэгш бус байдалд нөлөөлөх эрсдэл дагуулж буйг судалгааны дүн харуулж байна.
Компаниуд автоматжуулалтыг эрчимжүүлэхийн хэрээр ажилтнуудын болгоомжлол нэмэгдэж, улс орнууд шинэ ур чадвар эзэмшүүлэх, ажилтнуудыг дахин сургах бодлогод илүү анхаарах шаардлага үүсэж байна.







Гадаад




