Volvo компани 2030 он хүртэл нийт 13 цоо шинэ автомашин зах зээлд гаргахаар төлөвлөж байгаагаа зарлажээ. Тэдгээрийн долоо нь Европ, АНУ зэрэг Барууны зах зээлд, зургаа нь Хятадын зах зээлд зориулагдах юм.
Шинэ загварууд зөвхөн цэвэр цахилгаан хөдөлгүүртэй байхгүй. Volvo гурав дахь үеийн хайбрид автомашинуудыг мөн хөгжүүлж, цахилгаан автомашинд бүрэн шилжихэд бэлэн биш хэрэглэгчдэд сонголт үлдээхээр төлөвлөжээ.
Түүнчлэн компани седан, вагон зэрэг шинэ төрлийн кузов бүхий загваруудаа хөгжүүлэх бөгөөд Европ, АНУ, Хятадын зах зээлд зориулсан автомашинуудын эд ангийн нийтлэг хувийг 30 хүртэл хувьд хүргэх зорилт тавьсан байна.
Volvo-ийн гүйцэтгэх захирал Хокан Самуэльссон “2030 онд манай шоурумууд өнөөдрийнхөөс тэс өөр харагдана” хэмээн мэдэгджээ. Мөн компани автомашиндаа физик товчлуур, удирдлагыг эргэн нэмэгдүүлэх чиглэл баримталж, 2027 онд шинэ концепцоо танилцуулахаар төлөвлөсөн байна.






Гадаад




