McLaren компани түүхэндээ анх удаа hybrid SUV загвар хөгжүүлж, 2028 онд танилцуулах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Уг төсөлтэй зэрэгцэн Их Британи дахь үйлдвэрлэл, инженерийн хүчин чадлаа тэлэхэд 500 сая фунт стерлингийн хөрөнгө оруулалт хийх юм.
Дотооддоо P47 код нэртэй уг загвар дөрвөн хаалгатай, таван суудалтай байх бөгөөд дилерүүдэд үзүүлсэн загвар нь 24 инчийн дугуйтай, McLaren-ийн өмнөх автомашинуудаас илүү том кузовтой байжээ.
Шинэ SUV нь Ferrari Purosangue, Lamborghini Urus зэрэг өндөр хүчин чадалтай загваруудтай өрсөлдөхүйц хэмжээнд байх гэнэ. Үүнээс өмнө McLaren 2027 онд P34 код нэртэй дунд хөдөлгүүртэй hybrid супер автомашинаа танилцуулахаар төлөвлөж байна.
Их Британийн Засгийн газрын мэдээлснээр уг хөрөнгө оруулалт South Yorkshire дахь судалгаа, үйлдвэрлэлийг өргөжүүлж, нийт 4,000 ажлын байр бий болгох боломжтой аж.






Гадаад




