АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын баг Украины дайн дуусахаас өмнө Оростой зарим бизнесийн хэлэлцээр байгуулах хувилбарыг шинэ стратегийн хүрээнд хэлэлцэж байгаа талаар The New York Times мэдээлжээ.
Энэхүү хэлэлцээр нь Вашингтон Москвагийн харилцааг сэргээх хүсэлтэй байгааг харуулах дохио болж байгаа аж. Энэ нь Трампын өмнө нь илэрхийлж байсан, дайн дуусахаас нааш Оростой эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээхгүй гэсэн байр сууриас өөр чиглэл юм.
Мэдээлэлд дурдсанаар, Трампын тусгай төлөөлөгч Стив Уиткофф болон Жаред Кушнер нар Оросын талд дайныг зогсоох эдийн засгийн шинэ хөшүүрэг бий болгох хувилбарууд дээр ажиллаж байна. Гэхдээ яг ямар салбар, ямар төрлийн гэрээ яригдаж байгаа нь одоогоор тодорхойгүй байна.
Өмнө нь Уиткофф, Кушнер нар Москвад айлчлах үеэр хоёр тал эдийн засгийн асуудал болон харилцан ашигтай томоохон төслүүдийн талаар ярилцсан гэж Кремлийн тал мэдээлж байсан юм.






Гадаад




