Rockstar Games компани есдүгээр сарын 17-нд Grand Theft Auto VI: The Album нэртэй албан ёсны soundtrack-аа танилцууллаа. Цомогт нийт 34 шинэ, оригинал дуу багтах бөгөөд тоглоомтой зэрэгцэн 2026 оны арваннэгдүгээр сарын 19-нд худалдаанд гарна.
Одоогоор зургаан дууг танилцуулсан бөгөөд Travis Scott, Future, Metro Boomin, PinkPantheress, Fred again.., Keith Richards, Morgan Wallen, Rauw Alejandro зэрэг уран бүтээлчид оролцжээ.
Rockstar Games-ийн мэдээлснээр цомгийн дуунууд GTA VI-ийн үйл явдал өрнөх Vice City болон Leonida мужийн уур амьсгалыг хөгжмөөр илэрхийлэх юм. Үлдсэн дуу болон тоглоомын радио станцуудын талаарх мэдээллийг компани одоогоор бүрэн танилцуулаагүй байна.







Гадаад




