Dark Light
Гадаад | 2026-09-19

VOLKSWAGEN 208 МЯНГАН АВТОМАШИНАА ЭРГҮҮЛЭН ТАТНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Volkswagen компани АНУ-д нийт 208,724 автомашиныг эргүүлэн татахаар болжээ. Reuters-ийн мэдээлснээр уг шийдвэрт 2018 оны Tiguan, 2018-2019 оны Atlas, 2019-2021 оны Audi Q3 загварууд хамрагдана.

Эргүүлэн татах болсон шалтгаан нь жолооны голыг бэхэлдэг боолт хугацаанаасаа өмнө зэвэрч, хугарах эрсдэлтэй холбоотой аж. Энэ гэмтэл нь жолоодлого алдагдах, улмаар осол гарах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй байна. Одоогоор уг асуудлаас шалтгаалсан осол бүртгэгдээгүй гэж мэдээлжээ.

Засвар үйлчилгээний хүрээнд асуудалтай боолтыг үнэ төлбөргүй сольж өгөх бөгөөд кампанит ажлыг АНУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний газар хянана.

Volkswagen өмнө нь долдугаар сарын сүүлээр цахилгааны системийн доголдлын улмаас 57,851 ширхэг Atlas болон Atlas Cross Sport загварыг мөн эргүүлэн татаж байсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19