“Реал Мадрид” болон Францын шигшээ багийн довтлогч Килиан Мбаппе Nike-тэй олон жилийн хамтын ажиллагаагаа дуусгаж, Швейцарын On брэндийн нүүр царай болжээ. Ингэснээр On компани хөлбөмбөгийн зах зээлд шинээр орж байна.
The Athletic-ийн мэдээлснээр, 27 настай Мбаппе зөвхөн сурталчилгааны нүүр царай болохгүй бөгөөд компанийн ирээдүйн хөлбөмбөгийн гутал, хувцасны загвар боловсруулах, турших ажилд шууд оролцох аж. Мөн тэрбээр On компанийн хувь эзэмшигч болсон байна.
“Өөрийн туршлага, үзэл бодлоо бидний бүтээж буй бүтээгдэхүүнд шингээж, инновацаар боломжгүй мэт санагдах хязгаарыг давж, хөлбөмбөгөөс авдаг баяр баяслыг хадгалахыг хүсэж байна” гэж Мбаппе мэдэгджээ.
Мбаппе Nike-тэй 2006 оноос хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд тэдний гэрээ энэ зун дууссан байна.


)




Гадаад




