Унгарын Сегсард (Szekszárd) хотод зохион байгуулагдсан Ургацын баярын үеэр нэгэн үл таних этгээд тус улсын Ерөнхий сайд Петер Мадьяр (Péter Magyar) луу хундагатай дарс цацсан хэрэг гарчээ. Хамгаалалтын албаныхан дарс цацсан этгээдийг арга хэмжээнээс нэн даруй гаргасан байна.
Улс төрч өөрийн цахим хуудаснаа болсон үйл явдлын бичлэгийг нийтэлж, Facebook хуудсаараа дамжуулан энэ талаар мэдээлснийг UNN агентлаг уламжлав.
Улс төрчийн нийтэлсэн бичлэгээс үзвэл, нэгэн үл таних эрэгтэй эхлээд Петер Мадьярын хажууд зогсож байснаа гэнэт хундагатай дарсыг түүн рүү цацсан байна. Үүний дараа хамгаалагчид түүнийг барин авч, холдуулжээ.
Ерөнхий сайд Петер Мадьяр энэ талаар "Унгарын одоогийн Засгийн газрыг тэргүүлэгч Виктор Орбаны хуучин дэмжигчдийн нэг нь согтуурч, хуурамч зориг гаргасан бололтой. Бид Печ (Pécs) хотоос гэр рүүгээ харих замдаа нутгийн оршин суугчдын урилгаар Сегсардын Ургацын баярт саатсан юм. Энэ 'ноёнтон' цугларсан олон зуун хүмүүс бидэнтэй ярилцаж, зургаа татуулан, цагийг сайхан өнгөрүүлж байгаад ихэд бухимдсан бололтой" хэмээн тайлбарлажээ.
Тэрээр үргэлжлүүлэн "Тэр залуу илүү ойртоод ирэх зүрх зориггүй байсан л хэрэг. Харин Сегсардын гайхалтай амттай дарсыг ингэж дэмий үрсэн нь харамсалтай байна" хэмээн хошигнон нэмж хэлсэн байна.
ТАТАР МАЙДАР







Гадаад


