Dark Light
Гадаад | 2026-09-22

АНХ УДАА ХҮН БА РОБОТЫН ТУЛААН БОЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Хүн болон роботын хооронд зохион байгуулсан тулаан есдүгээр сарын 18-нд АНУ-ын Сан-Франциско хотод болжээ. Тэмцээнийг зохион байгуулагч REK (“Robot Entertainment Kombat”) болон оролцогч Фрэнки Лапенна энэ талаар мэдээлсэн байна.

Рингэнд блогер Фрэнки Лапенна 183 см өндөртэй, “Terminator” киноны дүртэй төстэй EngineAI T800 хүн дүрст роботтой тулалджээ. Робот бие даан ажиллаагүй бөгөөд виртуал бодит байдлын төхөөрөмжөөр дамжуулан оператор удирдсан байна.

Лапенна хүнд гэмтлээс хамгаалах тусгай өмсгөл өмссөн ч робот руу цохилт хийх үеэр гараа хугалсан гэж мэдэгджээ.

Сүүлийн үед хүн дүрст роботууд спортын төрөлд идэвхтэй туршигдах болсон. Тухайлбал, Бээжинд болсон гүйлтийн тэмцээнд роботууд мэргэжлийн тамирчидтай өрсөлдөж, мөн нэгэн хятад робот 100 метрийн зайг 9.32 секундэд туулсан гэж эх сурвалж мэдээлсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19