АНУ-ын гутал үйлдвэрлэгч Converse компани K-pop дуучин Каринатай хамтран гаргасан шинэ сурталчилгааны постер нь арьс өнгөөр ялгаварласан утга агуулгатай мэт харагдсан гэх шүүмжлэл дагуулсны дараа уучлал хүсжээ.
Постерт Карина гартаа Converse-ийн кет барьсан бөгөөд ард нь тус брэндийн алдарт од хэлбэрийн гэрэл туссан байжээ. Гэвч зарим хэрэглэгч Каринагийн цагаан банзал дээр туссан гэрлийн хэлбэрийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээрээ танигдсан “Ku Klux Klan” бүлгийн гишүүдийн өмсдөг шовх малгайтай төстэй гэж үзсэн байна.
Мөн зарим хэрэглэгч Каринагийн сүүдэрт орсон гар болон барьж буй гутлын байрлал нь дүүжлэгдсэн хүнийг санагдуулж байна гэж шүүмжилжээ. Үүний дараа Converse уг постерыг устгаж, бүх сувгаас татан авах арга хэмжээ авч байгаагаа мэдэгдсэн байна.
“Энэ зураг яагаад ийм хүчтэй сөрөг хариу үйлдэл төрүүлснийг бид ойлгож байна. Алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Ийм зүйл дахин давтагдах ёсгүй” гэж компанийн мэдэгдэлд дурджээ.






Гадаад




