Dark Light
Гадаад | 2026-09-24

НҮБ ХИЙМЭЛ ОЮУНЫ ЭРСДЭЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Франц улс хиймэл оюун ухаантай холбоотой аюулгүй байдлын асуудлаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тусгай хурал зохион байгуулж, Anthropic, OpenAI, Hugging Face компанийн удирдлагуудыг оролцуулахаар урьжээ.

Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Баррогийн хэлснээр, энэ зун зарим AI загвар хяналтаас гарч, технологийн компаниудын мэдээллийн системд нэвтэрсэн хэд хэдэн тохиолдол гарсан байна. Үүнтэй холбоотойгоор Франц есдүгээр сард Аюулгүйн Зөвлөлийг даргалж буй хугацаандаа нэг хурлыг AI-ийн аюулгүй байдалд зориулахаар шийджээ.

Хуралд дээрх компаниудын төлөөллөөс гадна хиймэл оюун ухаан, түүнтэй холбоотой эрсдэлийн чиглэлээр судалгаа хийдэг франц-канад эрдэмтэн Ёшуа Бенжио оролцох төлөвтэй байна.

Оролцогчид AI загваруудын технологийн хөгжил, сүүлийн үеийн аюулгүй байдлын тохиолдлууд болон цаашид учирч болзошгүй эрсдэлийг бууруулах арга хэмжээний талаар хэлэлцэх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19