Dark Light
Гадаад | 2026-09-24

НЭРТ СЭТГҮҮЛЧ ЮРИЙ ДУДЬ ОХУ-ЫН ТЕРРОРИСТ, ЭКСТРЕМИСТУУДЫН ЖАГСААЛТАД БАГТЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Оросын алдартай сэтгүүлч Юрий Дудийг Террорист, экстремистуудын жагсаалтад оруулсан тухай Росфинмониторингийн албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн байна. Энэхүү шийдвэр нь эрх баригчдын зүгээс түүний үйл ажиллагаанд хандуулах анхаарал улам бүр нэмэгдэж байгааг илтгэж байгаа юм.

Жагсаалтад түүний нэрний ард "Дудь*" одон тэмдэг тавьсан бөгөөд энэ нь түүнийг террорист үйл ажиллагаанд холбоотой байж болзошгүй гэж үзэж буйг илэрхийлдэг байна. Гэхдээ одоогоор түүний эсрэг экстремизм болон терроризмтой холбоотой зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн талаарх мэдээлэл гараагүй байна.

2026 оны дөрөвдүгээр сард ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны дарга Александр Бастрыкин уг жагсаалтад мөн багтсан "Оросын сайн дурын корпус"-ын удирдагч Денис Капустинтай Дудийн хийсэн ярилцлагад хууль зүйн үнэлгээ өгөх даалгаврыг холбогдох хүмүүст өгч байжээ.

Үүнээс өмнө буюу 2022 оны дөрөвдүгээр сард сэтгүүлчийг "гадаадын агент"-ын бүртгэлд оруулсан юм. Улмаар 2025 оны арваннэгдүгээр сард Москвагийн шүүхээс түүнийг гадаадын агентын үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр эчнээгээр нэг жил, 10 сар хорих ял оноосон байна. Түүнчлэн саяхан Москва хотын Лефортово дүүргийн шүүхээс Дудийг гадаадын агентын үйл ажиллагааны журам зөрчсөн хэргээр 40 мянган рублиэр торгосон юм.

Эдгээр нөхцөл байдлыг үл харгалзан түүний "вДудь" нэртэй YouTube суваг 2026 оны наймдугаар сарын байдлаар 10.3 сая дагуулагчтай, нийт үзэлт нь 2.45 тэрбум давсан байгаа нь түүний нэр хүнд өндөр хэвээр байгааг харуулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19