Dark Light
Гадаад | 2026-09-24

ГРЕГГ ПОПОВИЧ 77 НАСАНДАА ХУРИМАА ХИЙЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

“Сан Антонио Спөрс”-ийн домогт дасгалжуулагч Грегг Попович олон жил өөрийнх нь туслахаар ажилласан Майк Буденхолзерын экс эхнэр Мэри Барттай гэрлэжээ.

77 настай Попович болон Мэри нар есдүгээр сарын 16-нд Техас мужид гэрлэсэн бөгөөд энэ нь Бексар тойргийн гэрлэлтийн бүртгэлээр баталгаажсан байна. Майк Буденхолзер болон Мэри нар 2016 онд салсан гэж мэдээлжээ.

Буденхолзер “Спөрс”-т Поповичийн туслахаар олон жил ажиллаж, багийн аваргын улирлуудад дасгалжуулагчдын багийн нэг хэсэг байсан юм. Тэрбээр 2013 онд “Атланта Хоукс”-ын ахлах дасгалжуулагч болохоор Сан Антониогоос явжээ.

Попович 2025 онд 29 улирлын дараа дасгалжуулагчийн карьераа өндөрлүүлсэн. Түүний албан ёсны карьерын амжилт 1390 хожил, 824 хожигдол болж бүртгэгдсэн бөгөөд NBA-ийн түүхэн дэх хамгийн олон хожилтой дасгалжуулагч хэвээр үлдсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10