Dark Light
Гадаад | 2026-09-25

КАСПИЙН ТЭНГИСТ ЯАГААД КАЗАХ ЦЭРГҮҮД АМЬ ҮРЭГДЭВ?

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | Бүгд Найрамдах Казахстан Улсын Батлан ​​хамгаалах яам / Telegram

Казахстан улсад зохион байгуулагдаж буй цэргийн сургуулилалтын үеэр цаг агаар гэнэт муудаж, хүчтэй салхи шуурга дэгдсэний улмаас харамсалтай осол гарлаа.

Каспийн тэнгист үүрэг гүйцэтгэж байсан тус улсын Зэвсэгт хүчний арван есөн цэргийн алба хаагч шуурганд урсдан задгай тэнгис рүү туугдсан байна. Батлан хамгаалах яамны урьдчилсан мэдээгээр ослын улмаас есөн цэрэг амиа алдаж, гурван хүнийг аварч чадсаны нэгийг нь эмнэлэгт хүргээд байгаа аж. Одоогийн байдлаар сураггүй болсон бусад цэргүүдийг эрэн хайх ажиллагаа Тэнгисийн цэрэг, Онцгой байдлын алба болон нисэхийн хүчний оролцоотойгоор үргэлжилж байна.

Ослоос үүдэн Казахстаны Батлан хамгаалахын сайд Даурен Косанов хэргийн газарт биечлэн очсон бөгөөд тус яамнаас амь үрэгдсэн цэргүүдийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж, шаардлагатай бүх тусламжийг үзүүлэхээ мэдэгдлээ. 

Энэхүү харамсалтай явдал нь Казахстаны Тэнгисийн цэргийн хүчин болон Үндэсний аюулгүй байдлын хорооны Хилийн албаны 500 гаруй цэргийн алба хаагч, байлдааны хөлөг онгоцуудыг хамарсан «Хазар қорғаны-2026» («Хазарын бамбай-2026») хэмээх тактикийн сургуулилалтын үеэр тохиолдсон байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19