Dark Light
Гадаад | 2026-09-25

ХЯТАД АНУ-Д ХОЁР ПАНДА ӨГНӨ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Хятад улс АНУ-д хоёр аварга панда илгээхээр болжээ. Энэ талаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Цагаан ордонд уулзах үеэр мэдэгдсэн байна.

Ши Жиньпиний хэлснээр, Пинпин болон Фушуан нэртэй хоёр панда хэдхэн хоногийн дараа Атланта хотын амьтны хүрээлэнд хүргэгдэж, шинэ орчиндоо нутагших аж.

Тэрбээр аварга пандаг Хятад, Америкийн ард түмний найрамдлын бэлгэ тэмдэг хэмээн онцолжээ.

Хятад улс аварга пандаг бусад оронд урт хугацааны хамтын ажиллагааны хүрээнд түр хугацаагаар байршуулдаг бөгөөд энэхүү бодлогыг олон улсад “панда дипломати” гэж нэрлэдэг.

2023 оны сүүлээр Хятад улс АНУ-д байсан зарим пандагаа буцаан татаж байсан бөгөөд тухайн үед үүнийг хоёр улсын харилцааны хурцадмал байдлын нэг илрэл гэж тайлбарлаж байв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19