Walk Free олон улсын хүний эрхийн байгууллагаас гаргасан "Global Slavery Index 2023" тайланд дурдсанаар, ОХУ орчин үеийн боолчлолын тархалт хамгийн өндөр орнуудын 8 дугаар байрт бичигдсэн байна. Тус улсад 1,000 хүн тутамд 13 хүн буюу нийт 1.89 сая гаруй хүн албадан хөдөлмөр эрхлэлт, албадан гэрлэлтийн хохирогч болж байна гэсэн тооцоо гарчээ.
Бусад орнуудын үзүүлэлт болон Монгол Улсын эрэмбийг тодруулбал:
-
Төв Азийн орнууд: Энэхүү жагсаалтын 6 дугаарт Тажикистан улс орсон бол Төв Азийн бусад орнуудаас Казахстан болон Кыргызстан улсууд бүс нутагтаа (Европ болон Төв Азийн бүс) Орос, Тажикистаны дараах өндөр эрсдэлтэй орноор нэрлэгдсэн байна.
-
Монгол Улс: Манай улсын хувьд боолчлолын тархалтын индексээр дэлхийн 160 орноос 53 дугаар байрт жагсжээ. Энэ нь дээрх ТОП-10 орон болон бүс нутгийн зарим хөршүүдтэй харьцуулахад эрсдэл харьцангуй бага боловч анхаарал хандуулах шаардлагатай түвшин юм.
Walk Free байгууллагын "Global Slavery Index 2023" тайланд дурдсанаар, ОХУ-д орчин үеийн боолчлол болон албадан хөдөлмөрлөлт өндөр байхад цагаач ажилчдын эрх зүйн сул байдал, шоронгийн хоригдлуудын мөлжлөг голлон нөлөөлсөн байна. Мөн зөрчил мөргөлдөөний нөхцөл байдал болон төрийн хяналт хариу арга хэмжээ хангалтгүй байгаа нь эрсдэлийг улам бүр даамжруулжээ.
Энэхүү индекс нь тухайн улс орны зөрчил мөргөлдөөн, засаглалын сул тал, болон албадан хөдөлмөрлүүлэх төрийн тогтолцоо зэрэг эмзэг хүчин зүйлүүд дээр тулгуурлан эрэмбэлэгддэг байна.
ТАТАР МАЙДАР







Гадаад



