АНУ-ын Техас мужид 60 настай эрэгтэй супермаркет нээгдээгүй байсанд уурлаж, бие засахын тулд автомашинаараа дэлгүүрийн хаалгыг дайран оржээ.
Хэрэг дэлгүүр нээгдэхээс өмнөх өглөө болсон байна. Тэрбээр хаалга түгжээтэй байгааг хараад машинаа шууд орц руу чиглүүлж, шилэн хаалгыг хагалан дотогш нэвтэрчээ.
Үүний улмаас дэлгүүрийн үүдний шилэн хийц, төмөр хүрээ ихээхэн эвдэрсэн байна. Цагдаагийн байгууллага машиныг хагарсан шилний дунд дэлгүүрийн дотор зогсож буй зургийг нийтэлжээ.
Цагдаагийнхан “Заримдаа үнэхээр яаралтай хэрэг гардаг ч нээлттэй дэлгүүр хайсан нь дээр” хэмээн хошигножээ.
Эрэгтэйг саатуулж, эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн хэрэгт буруутгасан байна.






Гадаад




