Dark Light
Гадаад | 2026-09-29

ПУТИН ГАЗРЫН ТОСНЫ ЭКСПОРТ БОЛОН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДИЙН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХ ТУШААЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын түлш-эрчим хүчний цогцолборын салбарын гол тоо баримт, мэдээллүүдийг олон нийтэд нээлттэй байлгахыг хязгаарлах тушаалд гарын үсэг зуржээ. Уг шийдвэр нь АНУ болон түүний холбоотон орнууд, олон улсын байгууллагуудын Оросын эсрэг авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний хариуд яаралтай авах алхам гэж хууль зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд дурдсан байна. Уг шийдвэр нь 2026 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн албан ёсоор хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлжээ.

Оросын төрөөс нууцалж буй гол мэдээллүүдийг нэгтгэвэл ОХУ-ын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн үйлдвэрлэлийн хэмжээ, экспортод гаргаж буй бүтээгдэхүүний өртөг болон нийт хэмжээний тоо баримтыг нууцалсан байна. Мөн газрын тосыг худалдан авагч болон худалдагч талуудын мэдээлэл, тээвэрлэгч компаниуд, далайн тээврийн хөлөг онгоцнуудын нэрс, чингэлгийн дугаар, ачаа тээврийн маршрут, боомтуудын газар зүйн байршил, координатуудыг нууцлалын зэрэглэлд шилжүүлжээ. Үүнээс гадна тус улсын дотоодын зах зээлд борлуулахаар төлөвлөж буй бензин болон дизель түлшний хэмжээ, бирж дээр хийгдэж буй хэлцлүүдийн мэдээллийг хязгаарлахаар тусгасан байна.

Шинэ тушаалын дагуу дээр дурдсан Түлш-эрчим хүчний цогцолбортой холбоотой ямар ч төрлийн статистик мэдээллийг Оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд нийтэлж, түгээхийг бүрмөсөн хориглосон байна. ОХУ-ын Засгийн газарт ирэх 10 хоногийн хугацаанд уг нууцлалын журамд хамаарах бараа бүтээгдэхүүний кодуудыг нарийвчлан тогтоох үүрэг өгчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19