Dark Light
Гадаад | 2026-09-30

АМЬДРАЛЫН ЧАНАР ХАМГИЙН ДООГУУР 25 УЛС БА МОНГОЛ УЛС

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Дэлхийн "Амьдралын чанар"-ын шинэ индексээр Монгол Улс утаа, агаарын бохирдлоор "Улаан бүс"-д орж, Венесуэл, Бангладеш улсуудын түвшинтэй зэрэгцэв 

Амьдралын чанар хамгийн доогуур 25 улс

1. Нигери

2. Бангладеш

3. Венесуэл

4. Шри-Ланка

5. Египет

6. Иран

7. Перу

8. Вьетнам

9. Филиппин

10. Ливан

11. Кени

12. Индонез

13. Пакистан

14. Албани

15. Тайланд

16. Казахстан

17. Чили

18. Колумби

19. Марокко

20. Азербайжан

21. Украин

22. Орос

23. Тунис

24. Бразил

25. Аргентин

Энэ Numbeo-ийн Амьдралын чанарын дүүгуур үзүүлэлтэй орнуудын дунд Монгол Улс ороогүй ч 73.33 оноо авч, дэлхийн хамгийн доогуур амьдралын чанартай орнуудын эгнээнд багтжээ.  Энэхүү үзүүлэлт нь уг жагсаалтын Венесуэл (75.6 оноо), Бангладеш (70.8 оноо) зэрэг улсуудын яг дунд хавьцаа буюу дэлхийн хамгийн доогуур түвшинд очих үзүүлэлт юм.

Монгол Улсыг жагсаалтад байгаа бусад орнуудтай харьцуулахад амьжиргааны өртөг харьцангуй хямд (34.63 оноо), мөн замын түгжрэлд зарцуулах хугацаа бага зэрэг давуу талтай байгаа боловч амьдралын чанарыг бүхэлд нь доош татаж буй хэд хэдэн ноцтой үзүүлэлт байна.

Үүнд:

  • Агаарын бохирдол (Улаан бүс): Монгол улсын бохирдлын индекс 88.03 оноо буюу "Маш өндөр" ангилалд орсон нь амьдрах орчныг хамгийн ихээр хордуулж буй гол хүчин зүйл болжээ.

  • Худалдан авах чадвар: Иргэдийн дундаж орлого, цалингийн худалдан авах чадвар 44.81 оноо буюу "Бага" түвшинд байна.

  • Цаг уурын нөхцөл: Өвлийн эрс тэс хүйтэн уур амьсгал нь цаг уурын индексийг хасах үзүүлэлт рүү (-3.54) оруулжээ.

Харин аюулгүй байдал (48.80) болон эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж (51.63) зэрэг үзүүлэлтүүд дэлхийн дундаж буюу "Дунд зэрэг" ангилалд багтсан байна. Энэхүү индекс нь олон улсын байгууллагуудын хуурай тоон статистик бус, тухайн улсад амьдарч буй иргэдийн бодит мэдрэмж, үнэлгээнд тулгуурладаг тул манай улсын хувьд агаар, орчны бохирдлыг бууруулах, иргэдийн бодит орлогыг өсгөх нь амьдралын чанарыг сайжруулах хамгийн анхны тулгамдсан асуудал болохыг харуулж байна.

Numbeo-ийн Амьдралын чанарын индекс (Quality of Life Index) нь тухайн улс орны амьдрах орчныг дараах 8 үндсэн үзүүлэлтийг нэгтгэн, математик томьёогоор бодож гаргадаг онцлогтой:

  1. Худалдан авах чадвар (Purchasing Power): Иргэдийн дундаж цалин хөлс хэр хэмжээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авч хүрэлцэж буй байдал.

  2. Аюулгүй байдал (Safety): Гэмт хэргийн гаралт болон иргэдийн аюулгүй амьдрах орчин.

  3. Эрүүл мэндийн үйлчилгээ (Healthcare): Эмнэлгийн чанар, хүртээмж, системийн үр ашиг.

  4. Амьжиргааны өртөг (Cost of Living): Хүнс, орон сууц, өдөр тутмын хэрэглээний үнэ тариф.

  5. Орон сууцны хүртээмж (Property Price to Income Ratio): Иргэдийн орлого орон сууцны үнэтэй харьцуулахад хэр боломжийн байгаа эсэх.

  6. Замын хөдөлгөөний ачаалал (Traffic Commute Time): Ажил, гэртээ харихад зарцуулж буй хугацаа, түгжрэл.

  7. Байгаль орчны бохирдол (Pollution): Агаар, усны цэвэр байдал, хог хаягдал.

  8. Цаг уур (Climate): Тухайн бүс нутгийн цаг агаарын тааламжтай байдал

Numbeo нь НҮБ (UN) эсвэл Дэлхийн банк (World Bank)-ны албан ёсны статистик шиг зөвхөн макро эдийн засгийн тоон мэдээлэлд тулгуурладаггүй. Харин тухайн улсад амьдарч буй иргэд, жуулчид, гадаад мэргэжилтнүүдийн (expatriates) өгсөн бодит үнэлгээ, санал асуулгад суурилдаг учраас "хүмүүсийн яг мэдэрч буй" амьдралын чанарыг илүү тусгадаг гэж үздэг. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19