Хятад улс усан доогуур нэгэн зэрэг ажиллуулсан автомат дроны тоогоор дэлхийн дээд амжилт тогтоожээ.
“South China Morning Post”-ын мэдээлснээр, Хойд-Барууны Политехникийн их сургуулийн баг туршилтын үеэр нийт 116 ширхэг TH-618 усан доогуурх дрон зэрэг ажиллуулсан байна. Ингэснээр “нэгэн зэрэг ажилласан усан доогуурх төхөөрөмжийн хамгийн олон тоо” төрөлд Гиннесийн амжилтын номд бүртгэгджээ.
Туршилтыг 50 метр урт, 20 метр өргөн усан санд хийсэн бөгөөд дронууд 34 минутын турш урьдчилан тогтоосон чиглэлээр бүлгээрээ хөдөлсөн байна.
Тэд бодит цаг хугацаанд хүлээн авсан мэдээлэлдээ тулгуурлан бие даан навигаци хийж, нэгэн зэрэг зохион байгуулалттайгаар усан доогуур хөдөлсөн нь уг туршилтын гол онцлог болжээ.







Гадаад




