АНУ болон Бразил улс дэлхийд кофены хэрэглээгээр эхний хоёр байраа хадгалжээ. Олон улсын кофены байгууллагын мэдээлснээр 2025 оны аравдугаар сараас 2026 оны есдүгээр сар хүртэлх кофены жилд дэлхийн нийт хэрэглээ 180.6 сая шуудай болж, өмнөх жилийн 182.2 саяаас буурсан байна.
АНУ 24.6 сая шуудай кофены хэрэглээгээр тэргүүлсэн бол Бразил 23.5 сая шуудайгаар удаалжээ. Дараагийн байруудад Герман 9.59 сая, Япон 6.25 сая, Индонез 6.04 сая, Итали 5.85 сая, Франц 5.84 сая шуудай хэрэглээгээр орсон байна.
Эхний аравт мөн Хятад 5.42 сая, Вьетнам 5.2 сая, Орос 4.37 сая шуудай кофены хэрэглээгээр багтжээ. Харин 2020 оноос хойш хэрэглээгээ хамгийн их өсгөсөн орнуудаар Хятад 13.8 хувь, Вьетнам 5.5 хувийн өсөлттэйгээр тэргүүлсэн байна.
Нэг хүнд ногдох кофены хэрэглээгээр Люксембург жилд 19.85 кг-аар нэгдүгээрт бичигджээ. Үүний дараа Мальдив 14.4 кг, Финланд 9.58 кг, Андорра 8.67 кг, Норвеги 8.18 кг хэрэглээтэй байна.







Гадаад




