Dark Light
Гадаад | 2026-10-01

БНХАУ-ЫН ҮНДЭСНИЙ БАЯР ТОХИОЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Бүгд Найрамдах Хятад Ард Улс үүсэн байгуулагдсаны 77 жилийн ой өнөөдөр (Аравдугаар сарын 1) тохиож байна. 1949 оны энэ өдөр Мао Зэдун Тяньаньмөний талбайд БНХАУ-ыг албан ёсоор зарлан тунхаглаж, төрийн далбааг анх мандуулсан түүхтэй.

Энэхүү баярыг тохируулан Хятад даяар аравдугаар сарын 1-нээс 7-ны өдөр хүртэл бүтэн долоо хоног бүх нийтээр амардаг бөгөөд үүнийг "Алтан долоо хоног" хэмээн нэрлэдэг. Уг урт амралтын үеэр иргэд гэр бүлээрээ аялж, дотоодын болон гадаад аялал жуулчлал хамгийн өндөр идэвхжилтэй байдаг байна.

Өнөөдрийн баярыг угтан Бээжин хотын Тяньаньмөний талбайд төрийн далбаа мандуулах хүндэтгэлийн ёслол болж, улс орон даяар гудамж талбайг үндэсний улаан өнгөөр чимэглэн өргөн хүрээнд тэмдэглэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19