Dark Light
Гадаад | 2026-10-01

P.DIDDY-ИЙН ТАНСАГ АМЬДРАЛ ШОРОНД Ч ҮРГЭЛЖИЛСЭЭР

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

P.Diddy нэрээрээ танигдсан рэппер Шон Комбс шоронд хоригдож байгаа ч бусад хоригдлоос илүү тав тухтай нөхцөлөөр ял эдэлж байгаа талаар NBC News мэдээлжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, түүнд хэд хэдэн хоригдол хоол хийж өгөх, цэвэрлэгээ хийх, массаж хийх зэргээр үйлчилдэг байна. Мөн Комбс өмнөх амьдралынхаа тав тухыг хадгалахын тулд сар бүр хэдэн мянган ам.доллар зарцуулж, мөнгийг өөрт нь тусалдаг хоригдлуудын хувийн данс руу гаднаас шилжүүлдэг гэх мэдээлэл байна.

Түүнчлэн тэрбээр нийгмийн сүлжээ ашиглахын тулд утас, таблет, мөн хууль бусаар оруулсан өндөр үнэтэй согтууруулах ундаа, тэр дундаа коньяк хүртэл олж авдаг гэж мэдээлжээ.

Шон Комбс Нью-Жерси муж дахь Форт Диксийн холбооны хорих ангид 37452-054 дугаартай хоригдлоор бүртгэлтэй байна. Хорих байгууллага тодорхой хоригдлын нөхцөл байдлын талаар аюулгүй байдал, нууцлалын шалтгаанаар тайлбар өгөхөөс татгалзжээ.

P.Diddy 2025 оны аравдугаар сард 50 сарын хорих ял авч, түүнээс хойш тус хорих ангид ял эдэлж байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19