АНУ, Ойрх Дорнод дахь цэргийн хүчээ нэмэгдүүлж, гурав дахь нисэх онгоц тээгчийн цохилтын бүлэг болон нэмэлт тэнгисийн явган цэргүүдийг бүс нутаг руу илгээхээр болсон талаар The Wall Street Journal мэдээлжээ. Ингэснээр бүс нутаг дахь АНУ-ын цэргийн алба хаагчдын тоо 9-10 мянгаар нэмэгдэх төлөвтэй байна.
Тус ажиллагааны хүрээнд USS Theodore Roosevelt нисэх онгоц тээгч Сан-Диегогоос хөдөлсөн бөгөөд арваннэгдүгээр сарын сүүлчээр Ойрх Дорнодод хүрэх төлөвтэй байна. Мөн USS Makin Island хөлгийн бүлэг болон Тэнгисийн явган цэргийн нэмэлт хүч бүс нутаг руу чиглэжээ.
Одоогоор Ойрх Дорнодод USS George H.W. Bush болон USS George Washington нисэх онгоц тээгч байрлаж байгаа бөгөөд Theodore Roosevelt хүрэлцэн очвол АНУ нэгэн зэрэг гурван нисэх онгоц тээгчийн цохилтын бүлэгтэй болох юм.
Уг нэмэлт хүч байршуулалт нь АНУ, Ираны хоорондын хурцадмал байдал үргэлжилж буй үед хийгдэж байна.






Гадаад




