Dark Light
Гадаад | 2026-10-02

В.ПУТИН: БИ ХЭН РҮҮ Ч ДАЙРАХГҮЙ, ГЭХДЭЭ...

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Валдай” олон улсын хэлэлцүүлгийн клубын 23 дахь удаагийн чуулганы үеэр Орос улс бусад орон руу довтлох төлөвлөгөөгүй гэж мэдэгджээ. Тэрбээр “Бид хэнд ч заналхийлэхгүй. 2029, 2030, 2050 онд ч хэн рүү ч дайрах бодолгүй” гэж хэлсэн байна.

Путин барууны орнуудын зарим улс төрийн удирдлага иргэдийнхээ анхаарлыг Оросын эсрэг явуулж буй бодлогоосоо өөр тийш хандуулахыг оролдож байна гэж мэдэгдсэн байна. Харин Орос улс халдлагад өртвөл хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй болно гэж онцолжээ.

Тэрбээр Европын иргэд Оросын байр суурь болон өөрсдийн улсын зарим улс төрийн удирдагчдын байр суурийг ялгаж ойлгох хэрэгтэй гэж үзэж байгаагаа хэлсэн байна.

Мөн Европын зарим томоохон оронд энэ ойлголт хэдийнэ бий болж эхэлсэн бөгөөд үүнийг сонгуулийн үр дүн, олон нийтийн хандлагаас харж болно гэж Путин мэдэгджээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19