АНУ-ын засаг захиргаа “artificial intelligence” буюу хиймэл оюун ухаан гэх нэр томьёог төрийн албан хэрэглээнээс хасаж, цаашид “Super Intelligence” гэж нэрлэхээр болжээ.
Ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан захирамжийн дагуу төрийн байгууллагуудын вэбсайт, бодлогын баримт бичиг болон хэвлэлийн мэдээнд AI гэх нэршлийн оронд “Super Intelligence”-ийг ашиглах юм.
Цагаан ордны тайлбарласнаар, энэ нь зөвхөн нэр томьёоны өөрчлөлт биш бөгөөд АНУ технологийн ирээдүй, хиймэл оюуны бодлого болон олон улсын өрсөлдөөнд өөрийн байр суурийг хэрхэн тодорхойлж буйг илэрхийлэх алхам аж.
Трамп шинэ нэршлийг илүү хүчтэй, ойлгомжтой гэж тодорхойлжээ. Харин уг өөрчлөлт нь төрийн бодлого, зохицуулалт, хөрөнгө оруулалтын орчинд нөлөөлж, ялангуяа AI стартапууд болон технологийн компаниуд шинэ нэршилд нийцүүлэн үйл ажиллагаа, харилцаагаа өөрчлөх шаардлага үүсгэж болзошгүй байна.



)


Гадаад



