Аравдугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Дэлхий Нар болон Санчир гарагийн дунд байрлах бөгөөд энэ үеэр Санчир Дэлхийд хамгийн ойртож, шөнийн тэнгэрт ердийнхөөс илүү тод харагдана.
EarthSky-ийн мэдээлснээр, энэ үзэгдлийг Санчирын эсрэгцэл гэж нэрлэдэг. Энэ үед Дэлхий Нар, Санчир хоёрын дунд орж, Санчир гараг тэнгэрт Нарны яг эсрэг талд байрладаг байна.
Үүний улмаас Санчир нар жаргах үед зүүн зүгт мандаж, шөнө дунд тэнгэрийн хамгийн өндөр цэгт хүрээд, үүрээр баруун зүгт жаргах тул бараг бүтэн шөнийн турш ажиглах боломжтой.
Эсрэгцлийн үеэр Санчир Дэлхийгээс ойролцоогоор 1.26 тэрбум километрийн зайд байх бөгөөд 2026 оны хамгийн тод үе дээрээ хүрнэ. Түүнийг энгийн нүдээр харах боломжтой бөгөөд жижиг телескоп ашиглавал алдарт цагиргийг нь ч ажиглаж болох аж.
Санчирын эсрэгцэл жил бүр өмнөхөөсөө ойролцоогоор хоёр долоо хоногоор хожуу тохиодог. Дараагийн эсрэгцэл 2027 оны аравдугаар сарын 18-нд болох юм.







Гадаад




