Dark Light
Гадаад | 2026-10-05

"GEMINI PRO"-Г ҮНЭГҮЙ АШИГЛАХ БОЛОМЖГҮЙ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Google компани аравдугаар сарын 9-нөөс Gemini Pro хиймэл оюуны загварыг үнэгүй ашиглах боломжийг зогсоохоор болжээ.

Компанийн мэдээлснээр, AI Plus захиалгатай хэрэглэгчдэд өөрчлөлтийн хугацаа, нөхцөлийн талаар и-мэйлээр дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх аж. Харин үнэгүй хэрэглэгчид Gemini Flash-Lite загварыг үргэлжлүүлэн ашиглах боломжтой байна.

Google аравдугаар сарын 1-нд Gemini 4 Argon нэртэй шинэ хиймэл оюуны загвараа танилцуулсан. Уг загвар нь програм хангамж хөгжүүлэлт, хууль, санхүүгийн шинжилгээ, кибер аюулгүй байдал зэрэг олон шат дамжлагатай, нарийн төвөгтэй даалгавруудыг гүйцэтгэхэд зориулагджээ.

Мөн Google шинэ загвараа дотооддоо ашиглаж эхэлсэн бөгөөд дата төвүүдийн санах ойн хэрэглээг оновчтой болгож, нэмэлт төхөөрөмж авахгүйгээр хэдэн зуун терабайт багтаамж чөлөөлөхөд ашиглаж байгаа аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19