Dark Light
Гадаад | 2026-10-05

ИЛОН МАСК “SPACEXAI”-Г “SPACEXSI” БОЛГОН ӨӨРЧИЛНӨ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Америкийн бизнес эрхлэгч Илон Маск “хиймэл оюун ухаан” гэх нэршлийн оронд “супер оюун ухаан” гэх нэр томьёог хэрэглэх тухай уриалгын дараа SpaceX-ийн AI чиглэлийн нэршлийг өөрчлөхөө мэдэгджээ.

Маск X платформд нэгэн хэрэглэгчийн “SpaceXAI” нэрийг “SpaceXSI” болгон өөрчлөх эсэх тухай асуултад “Тийм ээ, бид энэ өөрчлөлтийг хийнэ” гэж хариулсан байна.

Гэхдээ шинэ нэршлийг яг хэзээнээс ашиглаж эхлэх талаар тэрбээр тодорхой хугацаа зарлаагүй байна.

Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “artificial intelligence” буюу хиймэл оюун ухааны оронд “super intelligence” гэх нэршлийг ашиглахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19