Dark Light
Гадаад | 2026-10-06

ХЯТАДААС МАШИН ЭКСПОРТЛОХ УЛАМ Л ХЭЦҮҮ БОЛСООР...

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

2027 оноос Хятадаас автомашин экспортлох үйлдвэрлэгчид тухайн автомашиныг гадаад улсад засварлах, техникийн үйлчилгээ үзүүлэх боломжтойг нотлохоос гадна сэлбэг хэрэгслийн хангамжтай гэдгээ баталгаажуулах шаардлагатай болно.

“Kommersant”-ын мэдээлснээр, энэ өөрчлөлт нь Хятадад үйлдвэрлэгдэж буй олон улсын брэндийн зарим загварыг гадаад зах зээлд гаргахад хүндрэл учруулж болзошгүй байна.

Мөн 2026 оноос үйлдвэрлэгчийн зөвшөөрөлгүйгээр Хятадаас автомашин экспортлохын тулд тухайн тээврийн хэрэгсэл Хятадад 180 хоногоос дээш хугацаанд бүртгэлтэй байх шаардлагатай болох аж. Энэ хугацаа өнгөрсний дараа явсан километр нь тэг байсан ч хуучин автомашин гэж тооцно.

Харин шинэ автомашин экспортлох бол үйлдвэрлэгчийн албан ёсны зөвшөөрөл заавал шаардагдана.

2027 оноос үйлдвэрлэгчид гадаад улс орнуудад өөрийн сервис төвийн сүлжээтэйг баталгаажуулах ёстой бөгөөд Хятадын эрх баригчид сервис төвийн бичиг баримт, ажилтнуудын мэдээлэл, тоног төхөөрөмжийн зураг зэрэг нотлох материал шаардаж магадгүй байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10