Фото зургийг | [Nathan Howard/Reuters]
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Небраска мужид болсон сонгуулийн сурталчилгааны уулзалтын үеэр "Иран улс Лос-Анжелес, Сан-Диего хотуудыг устгасан ч хамаагүй, энэ бол дэлхий нийтийн аюулгүй байдлын төлөө төлөх өчүүхэн үнэ" гэж хэлсэнтэй холбоотойгоор Ардчилсан болон Бүгд найрамдах намын улс төрчид түүнийг ширүүн шүүмжилж, эсэргүүцлээ илэрхийлж байна.
Уг нийтлэлд хоёр хотын талаар юу гэж дурдсаныг тоймлон хүргэе.
Хоёр хотоо "яана" гэсэн бэ?
АНУ болон Израилийн хамтарсан Ираны эсрэг дайн 8 дахь сардаа үргэлжилж байна. Үүнээс үүдэн шатахуун, бордооны үнэ өсөж буйг Трамп тайлбарлахдаа Америкчууд ялалтын төлөө золиос гаргахад бэлэн байх ёстой гэжээ.
Тэрээр хэлэхдээ:
"Энэ бол дэлхийг болон манай улсыг аюулгүй байлгахын тулд төлж буй өчүүхэн үнэ юм. Тэд (Иранчууд) манай нэг хотыг устгаж магадгүй. Лос-Анжелесийг устгана уу, Сан-Диегог устгана уу дураараа болог. Энэ бол маш өчүүхэн үнэ бөгөөд дайн тун удахгүй дуусна" гэж ам алджээ.
Улс төрчдийн хариу үйлдэл
• Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньюсом (Ардчилсан нам): Трампыг "галзуурсан", "ерөнхийлөгч хүн байж Ираныг АНУ-ын хоёр дахь том хотыг устгахыг урилаа" хэмээн маш аюултай мэдэгдэл хийснийг нь шүүмжилсэн байна.
• Жим Десмонд (Бүгд найрамдах нам): Сан-Диего орчмоос Төлөөлөгчдийн танхимд нэр дэвшиж буй тэрээр Трампын хэлсэн үгтэй огт санал нийлэхгүй байгаагаа илэрхийлээд, "Америкийн ямар ч хот золиос болох ёсгүй, ямар ч гэр бүл дайны хохирогч байх ёсгүй" гэжээ.
Цагаан ордны тайлбар
Цагаан ордны Хэвлэл мэдээллийн албаны дарга Стивен Чунг үүнийг "хэвлэл мэдээллийнхний хэт хөөсрөл" гэж үзэж байна. Түүний тайлбарлаж буйгаар Трамп "Хэрэв цөмийн зэвсэгтэй Ираныг зогсоож чадаагүй бол АНУ-ын хотууд ямар аюулд өртөх байсныг л хэлсэн" хэмээн өмгөөлжээ.
Трамп өөрийнхөө хотуудыг Иранд "зүгээр л өгчихье, устгуулчихъя" гэсэн утгаар хэлсэн нь ийнхүү АНУ-д томоохон дуулиан тариад байна.
ТАТАР МАЙДАР







Гадаад




