Dark Light
Гадаад | 2026-10-08

ХИМИЙН САЛБАРЫН НОБЕЛИЙН ШАГНАЛ ЭЗДЭЭ ОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
2026 оны Химийн салбарын Нобелийн шагналыг Францын эрдэмтэн Анри Каган, Японы эрдэмтэн Кэнсо Соаи нарт олгохоор болсныг Стокгольмд зарлалаа. Швед улсын Стокгольм хотноо болсон хурлаар тэднийг “тэгш хэмт бус органик синтез дэх шугаман бус үр нөлөө болон автокатализыг нээсэн” тул уг нэр хүндтэй шагналын эздээр тодруулжээ.
 
Эдгээр нэр хүндтэй шагналын эздийн ажил нь зөвхөн толин тусгал бүтэцтэй бодисуудыг гаргаж авах арга замыг боловсруулаад зогсоогүй юм. Учир нь өөр өөр изомерүүдийг цэвэршүүлэх практик аргууд үүнээс өмнө ч оршин байсан бөгөөд тэдний судалгаа нь химийн урвалын явцад аль нэг толин тусгал бүтэц нь хэрхэн аяндаа давамгайлж, илүүдэл үүсгэдэг болохыг тайлбарлахад тусалсан байна. Биднийг хүрээлэн буй орчинд ийм төрлийн давамгайлал нь зөвхөн ферментийн тусламжтайгаар нийлэгждэг байгалийн нэгдлүүдэд л бараг үйлчилдэг ажээ. Тухайлбал, байгалийн гаралтай бүх чихэр зөвхөн баруун (D) хэлбэртэй байдаг бол амин хүчлүүд нь зөвхөн зүүн (L) хэлбэртэй байдаг байна.
 
Энгийн химийн урвалын явцад нэг изомерийг нөгөөгөөс нь илүү гаргаж авах буюу давамгайлуулах боломжгүй гэж урт хугацааны турш үзэж байсан ч эрдэмтдийн судалгаа энэ таамаглалыг няцаасан юм. Урвалаас гарч буй бүтээгдэхүүн нь тэнцвэрт байдлыг аль нэг хувилбар руу нь шилжүүлэх боломжтой нөхцөлд автокатализын нөлөө үүсэж, улмаар аль нэг изомер нь давуу тал олж авдаг байна. Сануулахад, өмнөх 2025 оны Химийн салбарын Нобелийн шагналыг эрдэмтэн Ричард Робсон, Сусуму Китагава, Омар Ягхи нарт “металл-органик карказ бүтцийг боловсруулсных нь төлөө” олгож байсан юм. 
 
Изомер гэдэг нь химийн найрлага нь яг ижилхэн мөртлөө орон зайн бүтэц нь өөр бодисуудыг хэлнэ. Нобелийн шагнал хүртсэн нээлтийн гол цөм болох "толин тусгал изомер"-ийг хамгийн энгийнээр баруун, зүүн гараар төсөөлж болно.
 
Зүүн гар баруун гартай яг ижилхэн бүтэцтэй (эрхий хуруу, долоовор хуруу г.м). Тэднийг толинд харахад яг ижил харагдана. Гэвч зүүн гарын бээлийг баруун гартаа өмсөж болдоггүйтэй адил тэднийг хооронд нь давхцуулах боломжгүй. Үүнийг химийн хэлээр толин тусгалын изомер гэдэг.
 
Энэ яагаад чухал вэ?
 
• Байгалийн нууц: Байгаль дээрх бүх чихэр зөвхөн "баруун гар" хэлбэртэй байдаг. Харин бүх амин хүчил зөвхөн "зүүн гар" хэлбэртэй.
• Аюул ба Ашиг: Эмийн үйлдвэрлэлд нэг хувилбар нь өвчнийг анагаадаг эм байхад, түүний толин тусгал буюу нөгөө хувилбар нь үхлийн аюултай хор болох тохиолдол бий.
 
Нобелийн нээлтийн ач холбогдол
 
Өмнө нь лабораторид химийн урвал явуулахад баруун, зүүн хувилбар нь 50:50 харьцаатай зэрэг үүсдэг байв. Тэднийг хооронд нь салгаж, цэвэршүүлэх маш хэцүү, зардал ихтэй байсан.
 
Харин энэ жилийн Нобелийн шагналтнууд урвалын явцад аль нэг хувилбарыг нь (жишээ нь зөвхөн баруун гарыг нь) аяндаа давамгайлуулж, цэвэрхэн гаргаж авах механизмыг нээсэн учраас шинжлэх ухаанд ийнхүү үнэлэгджээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10