Dark Light
Гадаад | 2026-10-09

АНУ-ЫН ТАЛ МАДУРО БОЛОН ТҮҮНИЙ ЭХНЭРИЙГ ЭРҮҮДЭН ШҮҮХ АЖИЛЛАГААНД БУРУУТГАЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

АНУ-ын хууль хяналтын байгууллагууд Венесуэлийн Ерөнхийлөгч асан Николас Мадуро болон түүний эхнэр Силиа Флорес де Мадуро нарыг Венесуэлийн Засгийн газрын хяналтад хоригдож байсан АНУ-ын 10 гаруй иргэнийг эрүүдэн шүүх ажиллагааг хуйвалдан зохион байгуулсан гэх шинэ зүйл ангиар яллаж байгаагаа албан ёсоор зарлалаа. Өмнө нь тэдэнд тулгаад байсан мансууруулах бодис болон зэвсгийн хэрэг дээр энэхүү шинэ яллах дүгнэлт нэмэгдэж байгаа бөгөөд хэргийг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (ХМТ) бусад түнш байгууллагуудтайгаа хамтран мөрдөн шалгасан байна.

Шинэ яллах дүгнэлтийн дагуу Николас Мадуро эрүүдэн шүүх ажиллагааг хуйвалдан зохион байгуулсан нэг заалтаар яллагдаж байгаа бол түүний эхнэр Силиа Флорес де Мадуро нь эрүүдэн шүүх ажиллагаа болон нарко-терроризм гэсэн хоёр заалтаар яллагдаж байгааг ХМТ-ны захирал Каш Пател мэдээлэв. Хорионд байсан АНУ-ын иргэдийг албадан мансууруулах бодис хэрэглүүлэх, цахилгаанаар цохиулах, бэлгийн хүчирхийлэлд өртүүлэх зэргээр зүй бусаар эрүүдэн шүүж байсныг ХМТ тогтоожээ. Эдгээр хохирогчдын дунд 2017 онд баривчлагдаж, 2022 оны хоригдол солилцоогоор суллагдах хүртлээ Венесуэлийн шоронд олон жил хоригдсон АНУ-д төвтэй "Citgo" газрын тосны компанийн зургаан удирдах албан тушаалтан багтсан байна.

Энэхүү шинэ зүйл анги нь өнгөрөгч нэгдүгээр сард АНУ-ын тусгай ажиллагааны үр дүнд Мадуро болон Флорес нарыг Венесуэлд баривчлан, АНУ-д шилжүүлэн авчирсны дараа гарч буй дараагийн алхам юм. Тэд өмнөх мансууруулах бодис болон зэвсгийн хэргүүдэд өөрсдийгөө "буруугүй" хэмээн мэдүүлээд байгаа бөгөөд одоогоор АНУ-д саатуулагдан шүүх хурлын дараагийн шатны ажиллагааг хүлээж байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10