Dark Light
Гадаад | 2026-10-09

БНХАУ-ЫН ТАЛ ЕРӨНХИЙ САЙДЫНХ НЬ НЭРИЙГ ХҮНДЭТГЭЭГҮЙД ЯПОН ЭСЭРГҮҮЦЭЛ ИЛЭРХИЙЛЭВ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Японы Засгийн газар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч саяхан болсон хэвлэлийн бага хурлын үеэр тус улсын Ерөнхий сайд Санаэ Такаичигийн нэрийг хүндэтгэлийн үг, албан тушаалын нэршилгүйгээр шууд дурдсанд дургүйцлээ илэрхийлж, зохих хүндэтгэл үзүүлэхийг Хятадын талд уриаллаа.

Японы Гадаад хэргийн нарийн бичгийн дарга Тошихиро Китамура энэ талаар хийсэн мэдэгдэлдээ, өөр улсын төрийн тэргүүн, удирдагчийг хүндэтгэх нь олон улсын дипломат протоколын дагуу зайлшгүй биелүүлэх ёстой наад захын шаардлага гэдгийг онцолсон байна. Тэрбээр Япон улсын зүгээс үүнтэй холбогдуулан Хятадын талд "зохих шаардлага, хүсэлтийг хүргүүлсэн" гэж мэдэгдсэн боловч үүнээс цаашх нарийн мэдээллийг дэлгэрүүлсэнгүй.

Энэхүү дипломат маргаан нь Японы Ерөнхий сайд С.Такаичи Хятадын тал Тайвань руу довтолж болзошгүй талаар мэдэгдэл хийсний дараа буюу хоёр улсын харилцаа нэлээд хурцадмал байгаа үед өрнөж байгаагаараа онцлог юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10