Пүрэв гарагт Чилийн нийслэл Сантьяго хот орчимд хүчтэй аадар борооны улмаас үер бууж, хөрсний гулгалт үүсжээ. Сантьяго хотоор урсан өнгөрдөг Мапочо гол эргээсээ хальж, үүнтэй холбоотойгоор оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ. Түүнчлэн хөрсний гулгалт болон борооноос үүдэлтэй аюулт үзэгдэл бүс нутагт нүүрлэх эрсдэлтэй байгаатай холбогдуулан эрх баригчид тус улсын өөр 10 дүүрэгт өндөржүүлсэн бэлэн байдлын түвшин зарлаад байна. Чилийн төвийн бүс нутагт хэдэн арван айл өрх хохирол амсаж, нийслэл Сантьяго хотод 12,000 айл өрх, хэрэглэгч цахилгаан эрчим хүчгүй болсон талаар албаны хүмүүс мэдээлжээ. Пүрэв гарагт орсон хүчтэй аадар борооны улмаас хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Гал сөнөөгчдийн мэдээлснээр, тэд 1,000 гаруй хүнийг аварч, аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна.
|
Эх сурвалж
| euronews.com
|
АДМИН







Гадаад




