Dark Light
Гадаад | 2026-10-11

ЭР-РИЯДЫН ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ ХАЛДЛАГАД ӨРТӨЖ, 12 ХҮН АМИА АЛДАЖ, 309 ХҮН ШАРХАДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Аравдугаар сарын 10-ны өдөр Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотын Хаан Халидын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал халдлагад өртсөний улмаас 12 хүн амиа алдаж, 309 хүн бэртэж шархадсан тухай тус улсын Иргэний нисэхийн ерөнхий газар аравдугаар сарын 11-ний өдөр мэдээллээ.

Тус газрын мэдээлснээр, амиа алдагсдын дөрөв нь Саудын Арабын иргэн, найм нь гадаадын иргэд байжээ. Тодруулбал, Бангладешийн хоёр, АНУ, Египет, Иордани, Сири, Палестин болон Суданы тус бүр нэг иргэн амь үрэгдсэн байна.

Шархадсан хүмүүс хэд хэдэн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд заримынх нь биеийн байдал хүнд байна. Халдлагын улмаас учирсан материалын хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Йемений хусит босогчдын эсрэг тэмцэж буй эвслийн төлөөлөгч Турки аль-Малики олон нийтийн сүлжээгээр дамжуулан Саудын Арабаар удирдуулсан Арабын эвсэл нийслэл Эр-Риядын нисэх буудал руу хийсэн халдлагыг зүгээр өнгөрөөхгүй гэдгээ мэдэгдэв.

Тэрээр мэдэгдэлдээ "Нисэх онгоцны буудал руу халдсан явдал нь олон улсын хүмүүнлэгийн эрх зүй болон ёс суртахууны хэм хэмжээний дагуу дайны гэмт хэрэгт тооцогдоно. Арабын эвслийн нэгдсэн хүчний командлал энэхүү террорист халдлагад олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу хатуу хариу барих болно" гэжээ.

Сүүлийн үед тус нисэх онгоцны буудал руу Йемений хусит босогчдын зүгээс удаа дараа халдлага үйлдэж байгаа юм.

Үүний өмнөхөн Даммам хотын нисэх буудлын ойролцоо пуужин унасан гэж мэдээлж байсан ч хохирогчид болон хохирлын талаар мэдээлэл гараагүй байна. Эдгээр цохилтууд нь Йемен дэх зэвсэгт мөргөлдөөн эрс хурцадсан үед өрнөж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10