Хамгийн өндөр эрх чөлөөтэй ТОП улсууд (100-аас авсан оноогоор)
Европ тивийн орнууд дэлхийн хамгийн эрх чөлөөтэй жагсаалтыг хол зөрүүтэй тэргүүлж байна.
-
Финланд Улс 100/100 онооор дэлхийн хамгийн эрх чөлөөтэй улсаар дахин шалгарлаа.
-
Бусад эрх чөлөөтэй орнууд: Шинэ Зеланд (99), Норвеги (99), Шведи (99) улсууд удаалсан бол Ирланд (98), Канад (97), Дани (97), Уругвай (97), Словени (97) зэрэг орнууд хамгийн дээгүүр үнэлгээг авчээ.
Хамгийн эрх чөлөөгүй улсууд
Иргэний болон улс төрийн ямар ч эрх чөлөөгүй, дарангуйлал болон дайны туйл болсон бүс нутгууд жагсаалтын хамгийн сүүлээс байр эзэлжээ.
-
Өмнөд Судан Улс 0 оноотойгоор дэлхийн хамгийн эрх чөлөөгүй газраар нэрлэгдэв.
-
Бусад доогуур орнууд: Судан (1), Туркменистан (1), Эритрей (3), Хойд Солонгос (3), Мьянмар (4) зэрэг Африк, Ази, Ойрх Дорнодын орнууд багтсан байна.
Онцлох өөрчлөлт ба АНУ-ын уналт
-
Дэлхий нийтийн хандлага: Дэлхий даяар эрх чөлөөний түвшин сүүлийн 20 жил дараалан буурч буй сөрөг хандлага ажиглагдсаныг тайланд анхааруулжээ.
-
АНУ-ын түүхэн уналт: Эрх чөлөөний бэлгэ тэмдэг гэгддэг байсан АНУ улс төрийн туйлшрал, хүчирхийлэл болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хавчигдмал байдлаас шалтгаалан 81 оноо хүртэл унаж, өөрийн түүхэн дэх хамгийн доод үзүүлэлтээ бүртгүүлэв.
Энэхүү үзүүлэлтэд Монгол Улс хаана яваа вэ?
Хэдийгээр Visual Capitalist-ийн гол нийтлэлд зөвхөн хамгийн өндөр болон хамгийн доогуур орнуудыг онцолсон ч, уг тайлангийн суурь мэдээлэл болох Freedom House-ын албан ёсны датагаар:
-
Монгол Улс "ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ" (Free) ангилалд тогтвортой багтаж байна.
-
Манай улс дунджаар 84-85 орчим оноотой байдаг бөгөөд энэ нь бүс нутагтаа (Төв Ази болон Зүүн Азидаа) ардчилал, хүний эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгийн сайн хамгаалж буй "баянбүрд" гэж олон улсад үнэлэгдэх шалтгаан болдог юм. Сонирхолтой нь энэ оноогоор манай улс АНУ (81 оноо)-ын дээр эсвэл ижил түвшинд жагсаж байна.
ОХУ дэлхийн эрх чөлөөний жагсаалтад хамгийн доогуур буюу "ЭРХ ЧӨЛӨӨГҮЙ" (Not Free) гэсэн ангилалд багтаж байна.
Freedom House байгууллагын сүүлийн тайлангийн дүнгээр манай хойд хөршийн үзүүлэлтийг нэгтгэвэл:
-
Авсан оноо: Орос Улс 100-аас ердөө 12 оноо авсан бөгөөд үүнээс Улс төрийн эрх (Political Rights) дээр 4/40 оноо, Иргэний эрх чөлөө (Civil Liberties) дээр 8/60 оноо авчээ.
-
Уналтын шалтгаан: Украинд хийж буй дайнтай холбоотойгоор тус улсад иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх, дайныг эсэргүүцсэн хөдөлгөөнүүдийг хуулиар маш чанга боомилсон. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь бүрэн төрийн хяналтад орсон бөгөөд сөрөг хүчнийг бүхэлд нь нухчин дарсан гэж олон улсын шинжээчид дүгнэжээ.
-
Интернетийн эрх чөлөө: Цахим орчны эрх чөлөөгөөр мөн адил маш муу буюу 17/100 оноо авсан байна. Энэ нь Facebook, Instagram, X (Твиттер) зэрэг барууны олон нийтийн сүлжээ болон мэдээллийн сайтуудыг албан ёсоор хаасантай холбоотой.
Манай улс 81 оноотойгоор "Эрх чөлөөтэй" орнуудын тоонд багтаж байгаа бол хойд хөрш Орос 12 оноотой, урд хөрш Хятад улс ердөө 9 оноотойгоор дэлхийн хамгийн хаалттай, эрх чөлөөгүй орнуудын эгнээнд явж байна.
ТАТАР МАЙДАР






Гадаад




