ОХУ-ын Ерөнхийлөгчийн гадаад орнуудтай хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан төлөөлөгч, Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев Илон Маскийн The Boring Company-д Орос, АНУ-ыг холбох хонгил барих санал тавьжээ.
Тэрбээр X платформд “Еврази, Америкийг холбох ‘Путин-Трамп’ хонгилын бүтээн байгуулалтыг эхлүүлэх цаг болсон” хэмээн бичсэн байна.
Дмитриев мөн Берингийн хоолойн доогуур хонгилыг хэрхэн байгуулах боломжтойг харуулсан схем нийтэлжээ. Хэрэв төсөл хэрэгжвэл Ази, Хойд Америкийг хуурай замын дэд бүтцээр холбосон дэлхийн хамгийн том төслүүдийн нэг болох боломжтой аж.
Кирилл Дмитриев үүнтэй төстэй саналыг 2025 онд мөн дэвшүүлж байжээ.







Гадаад




