Dark Light
Гадаад | 2026-10-12

ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН ЮН СҮГ ЁЛ БОЛОН ТҮҮНИЙ ЭХНЭР ХОРИГДЛЫН ДАНСААРАА 2 САЯ ДОЛЛАР АВЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Эрх баригч Ардчилсан намын гишүүн Ли Сон Юны 10-р сарын 11-ний өдөр танилцуулсан Хууль зүйн яамны мэдээллээс үзэхэд, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сог Ёл болон түүний эхнэр Ким Кён Хи нар хоригдож байх хугацааныхаа эхний жилд хоригдлын дансаар дамжуулан нийт 2.19 тэрбум вон (ойролцоогоор 2 сая ам.доллар) хүлээн авсан байна.

Юн Сүг Ёл 2026 оны 7 дугаар сарын 10-ноос 9 дүгээр сарын 9-ний хооронд 45,770 удаагийн шилжүүлгээр 1.95 тэрбум вон хүлээн авчээ. Түүний эхнэр Ким Гон Хи 2025 оны 8 дугаар сарын 12-нд баривчлагдсанаас хойш 10,415 удаагийн шилжүүлгээр 240 сая вон авсан байна. Ингэснээрээ тэд тус тусын хорих ангидаа бусад бүх хоригдлуудаас хавьгүй их мөнгө авсан хоригдлууд болжээ.

Өмнөд Солонгосын хуулиар хоригдогсод өдөр тутмын хэрэгцээний зүйлсээ худалдаж авахад зориулж гаднаас мөнгө авах эрхтэй байдаг бөгөөд Юн ерөнхийлөгчийг дэмжигч Ютуберүүд болон түүний өмгөөлөгчид хоригдлын дансных нь мэдээллийг олон нийтэд хуваалцаж, дэмжигчдийг нь мөнгө илгээхийг уриалсан гэж эрх баригч намын хууль тогтоогчид үзэж байна.

Хуулиараа хоригдлын дансны үлдэгдэл 4 сая воноос хэтрэх ёсгүй бөгөөд илүү гарсан мөнгийг суллагдах хүртэл нь царцаах эсвэл хувийн банкны данс руу нь шилжүүлдэг хуультай. Юн Сүг Ёл нь 586 удаагийн үйлдлээр нийт 1.94 тэрбум воныг хорих ангийн ажилтнуудаар дамжуулан өөрийн хувийн банкны данс руу шилжүүлэн авчээ. Тэрээр ингэж хоригдлын дансныхаа үлдэгдлийг байнга "тэгэлж" суллаж байсан тул дэмжигчид нь үргэлжлүүлэн мөнгө шилжүүлэх боломж бүрдсэн ажээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10